Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдад “Насанд хүрээгүй хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд анхаарах асуудлууд”, \"Тамхины хяналтын тухай хууль\" сэдвүүдээр сургалт зохион явууллаа.

  • 2015-10-07 10:40:00

 \"\"

Увс аймаг дахь Шүүхийн тамгын газрын 2015 оны ажлын төлөвлөгөө, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс баталсан \"Шүүх ба олон нийт\"хөтөлбөрийн хүрээнд тус шүүхүүдийн шүүгч, захиргааны ажилтнууд 5 багт хуваагдан Увс аймгийн Улаангом суманд үйл ажиллагаа явуулдаг \"Улаангом\" политехник коллежийн оюутнууд болон Ерөнхий боловсролын сургуулийнсуралцагчдад \"Насанд хүрээгүй хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд анхаарах асуудлууд”, \"Тамхины хяналтын тухай хууль\" сэдвүүдээр сургалт зохион явуулж байгаа билээ. Энэ удаа Цогцолбор 1-р сургуулийнсуралцагчид болон Ахлах 4-р сургуулийн суралцагчид хамрагдлаа. Сургалтыг оюутан, суралцагчидтай хамтран ярилцах хэлбэрээр зохион байгуулсан ба 2012-2014 онуудад насанд хүрээгүй хүүхдийн үйлдсэн гэмт хэргийн статистик мэдээллийг танилцуулж, цаашид гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх арга замуудыг хамтдаа тодорхойлж, тамхины хор уршиг, тамхины хяналтын тухай хуульд заасан хариуцлагын талаарх мэдлэгээ улам бататгасан ач холбогдолтой байлаа. Мөн сургалтын үеэр \"Хэн олон хууль мэдэх вэ” сэдэвт тэмцээн болон хөгжөөнт тоглоомууд зохион байгуулсан нь сургалтыг улам сонирхолтой болгосон үйл ажиллагаа боллоо.


\"\"

\"\"