Шүүхийн байгууллагад үр бүтээлтэй, олон жил, идэвхи зүтгэл гарган ажиллаж, оруулсан хувь нэмрийг нь төр засгаас үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 112 дугаар зарлигаар Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Байгонакыг төрийн дээд шагнал \"Алтан гадас” одонгоор, Монгол Улсын Хууль Зүйн Сайдын 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 1755 дугаар тушаалаар Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Б.Болормаа, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Ц.Энхзаяа нарыг Хууль зүйн яамны \"Хүндэт жуух бичиг”-ээр тус тус шагнасныг Увс аймаг дахь Шүүхийн тамгын газрын дарга Л.Баттулга, Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Алтан, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Оюунгэрэл нар гардуулан өгч, нийт шүүгч, ажилчдын өмнөөс баяр хүргэж,цаашдын ажил үйлсэд нь амжилт хүслээ.