Увс аймаг дахь Шүүхийн тамгын газрын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Увс аймгийн эрүүл мэндийн газрын сургалт хариуцсан мэргэжилтэн Б.Одвогмэдийг урьж оролцуулан \"Усны зохистой хэрэглээ болон усны талаархи чухал зөвлөгөө” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Тус сургалтаар бидний бие махбодийн 80 хувийг ус эзэлдэг гэдгийг хүн бүр мэддэг ч хүний биед ус дутагдвал эрүүл мэндэд хэрхэн муугаар нөлөөлдөг, усны зохистой хэрэглээ болон усыг тогтмол ууснаар илүүдэл жил, таргалалтаас урьдчилан сэргийлж, цусны даралт ихсэх, зүрх судас, бөөрний өвчлөл, арьс харшлын өвчин тусах магадлалыг
бууруулдаг болох талаар мэдээлэл өглөө.