Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх, Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч нар болон шүүхийн захиргааны ажилтнуудад 2015 оны 11 дүгээр сарын 16-ний өдөр Төрийн захиргааны албанд 40 гаруй жил ажилласан туршлагатай ахмад ажилтан Н.Гэжээ \"Цагийн төлөвлөлт ба цагийн менежмент” сэдвээр сургалт явууллаа. Тус сургалтаар цагийн менежмент гэж юу болох, ажлаа хэрхэн төлөвлөж хийж сурах зэрэг олон сонирхолтой зүйлүүдийн талаар сургалт явуулсан. Сургалтын дараагаар Н.Гэжээ нь шүүхийн нийт шүүгч, ажилтнуудад МУ-ын Засгийн газар болон Швейд улсын Засгийн газартай хамтран бүтээсэн \"Өөрийгөө болоод хамтран зүтгэгч нөхдөө таних мэдэх нь” нэртэй менежер хүн хамт олноо хэрхэн манлайлан ажиллах ёстой талаар бичсэн номыг дурсгав.