Увс аймгийн прокурорын газраас 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, 6 дугаар тойргийн Тахарын алба хаагч нарыг оролцуулан Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хяналтын ажлын чиглэлээр 2015 онд хийсэн ажил, хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдал, анхаарах асуудлуудын талаар хамтарсан зөвлөгөөнийг зохион байгуулжээ. Прокурорын газраас хорих болон хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн ялтны ял эдлэлтийн байдалд тавих хяналт, баривчлах, цагдан хорих байрны үйл ажиллагаа, ахуй нөхцлийн талаар хийсэн шалгалтаар илэрсэн нийтлэг зөрчил дутагдлыг дахин гаргахгүй байх талаар, сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Алтан шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд анхаарах асуудлын талаар тус тус мэдээлэл хийсэн байна. Зөвлөгөөнд оролцогчид хяналтын ажлын чиглэлээр анхаарах асуудлын талаар харилцан ярилцаж, мэдээлэл солилцсоноос гадна эрүүгийн хуулийн тусгай ангийн 120 дугаар зүйлд заасан \"эцэг, эх, эхнэр, нөхөр төрүүлсэн буюу үрчилж авсан хүүхдээ тэжээн тэтгэхээс ноцтой зайлсхийх”, эрүүгийн хуулийн тусгай ангийн 258 дугаар зүйлд заасан \"шүүхийн шийдвэрийг үл биелүүлэх” гэмт хэргүүдийг хэрхэн шийдвэрлэвэл зохих, цаашид анхаарах асуудлын талаар ярилцсан нь үр дүнтэй ажил болжээ. Зөвөлгөөнөөс хамтарсан зөвлөгөөнийг улирал бүр хийж байхаар шийдвэрлэсэн байна.