“Шүүхийн захиргааны мэргэшсэн ажилтан”-ны гэрчилгээг гардуулан өглөө.

  • 2016-02-16 10:41:00

\"\"
Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн \"Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах төсөл\"-тэй хамтран 2015 оны 10 дугаар сарын 05-наас 14-ний өдрүүдэд зохион байгуулсан \"Шүүхийн захиргааны ажилтны анхан шатны\" хоёрдугаар ээлжийн сургалтанд Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Н.Эрдэнэ-Очир, шүүхийн хуралдааны нарийн бичгийн дарга Х.Сувд-Эрдэнэ нар оролцож, шалгалтанд тэнцсэн тул \"Шүүхийн захиргааны мэргэшсэн ажилтан”-ны гэрчилгээг албан ёсоор Увс аймаг дахь Шүүхийн тамгын газрын дарга Л.Баттулга гардуулан өгч, хамт олны зүгээс сургалтанд амжилттай оролцоод ирсэн шүүхийн захиргааны мэргэшсэн ажилтан Н.Эрдэнэ-Очир, Х.Сувд-Эрдэнэ нарт баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.
\"\"