2016 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Алтан, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Оюунгэрэл, Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа нар тус шүүхүүдийн 2015 оны шүүн таслах ажиллагааны мэдээний талаарх мэдээллийг орон нутгийн \"Сама” телевизүүд мэдээлэл өгч, сэтгүүлчийн сонирхсон асуултад хариуллаа.
Орон нутгийн \"Сама” телевизүүд 2016 оны 02 сарын 03-ны өдөр Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч Б.Доржсүрэн 2015 онд эвлэрүүлэн зуучлалаар шийдвэрлэсэн маргаан болон эвлэрүүлэн зуучлалын давуу тал, эвлэрүүлэн зуучлалаар ямар төрлийн маргааныг хянан шийдвэрлэдэг талаар мэдээлэл өглөө.