Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Увс аймаг дахь Шүүхийн тамгын газар хамтран Шүүх, Прокурор, Хууль сахиулах байгууллагуудын нэгдсэн зөвлөгөөнийг 2016 оны 3 дугаар сарын 7-ны өдөр аймгийн ЗДТГ-ын хурлын зааланд амжилттай зохион байгууллаа. 3өвлөгөөнийг Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Алтан даргалан явуулсан ба Увс аймаг дахь Анхан шатны шүүхүүдийн 2015 оны шүүн таслах ажлын мэдээлэлийг Ерөнхий шүүгчид хийж, Шүүхийн тамгын газрын дарга Л.Баттулга \"Шүүхийн шинэчлэлийн 10 үр дүн”-гийн талаар танилцуулав.
Мөн зөвлөгөөнд Увс аймгийн Прокурорын газар, Өмгөөлөгчдийн зөвлөл, Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Шүүхийн шинжилгээний алба, Тагнуулын Ерөнхий газрын Увс аймаг дахь газар, Хилийн цэргийн 0245-р анги, 6-р тойргийн Тахарын хэсэг, Аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтэс зэрэг байгууллагууд холбогдох сэдвийн хүрээнд тус тусын мэдээллийг хийж, \"Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад учирч буй хүндрэл, бэрхшээл, шийдвэрлэх арга зам” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэв. Тус зөвлөгөөнөөр шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах талаар ярилцаж, санал бодлоо солилцон зөвлөмж гаргахаар шийдвэрлэсэн нь үр дүнтэй ажил болсон талаар зөвлөгөөнд оролцогчид дүгнэлээ.