“Галын хорны тухай ойлголт, гал унтраах багаж хэрэгсэл” сургалт зохион байгууллаа.

  • 2016-03-14 17:00:52

\"\"

2016 оны 3 сарын 11-ний өдөр Увс аймаг дахь Шүүхийн тамгын газраас 6-р тойргийн Тахарын хэсэгтэй хамтран Увс аймгийн Онцгой байдлын газрын галын хяналтын улсын хяналтын байцаагч Д.Пүрэвдорж, Газар хөдлөлтийн станцын мэргэжилтэн Г.Гантуяа нарыг урьж нийт шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтан болон тахарын алба хаагчдад зориулан сургалт зохион байгууллаа. 

 \"\"

Сургалтаар Увс аймгийн Онцгой байдлын газрын галын хяналтын улсын хяналтын байцаагч Д.Пүрэвдорж \"Галын хорны тухай ойлголт, гал унтраах багаж хэрэгсэл” болон \"Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж”, Газар хөдлөлтийн станцын мэргэжилтэн Г.Гантуяа \"Газар хөдлөлт, түүний хор уршиг, газар хөдлөлтийн үед яаралтай авах арга хэмжээ” зэрэг сэдвүүдээр сургалт явууллаа. Тус сургалтын үеэр Увс аймгийн Онцгой байдлын газрын галын хяналтын улсын хяналтын байцаагч Д.Пүрэвдорж Увс аймгийн Шүүхийн тамгын газрын галын хор болон гал унтраах багаж хэрэгсэлийн бүрэн бүтэн байдлыг шалгаж, гал гарсан үед галын хорыг хэрхэн ажиллуулах талаар шүүхийн захиргааны ажилтнууд болон Тахарын албан хаагчдад практик хичээл орлоо.

\"\"

\"\"