Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2016 онд Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ажиллах 177 иргэнийг шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцуулахаар тогтоож, жишиг тоог баталсан. Үүний дагуу тус аймгийн Улаангом сумын 1-12 дугаар багаас шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон 50 гаруй иргэдэд шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн О.Батдорж \"Иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай” хуулиар болон \"Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах”, \"Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн тангараг өргөх журам”-ын талаарх сургалтыг зохион байгууллаа.
Сургалтанд оролцсон шүүхийн иргэдийн төлөөлөгч нарыг гарын авлага, тараах материалаар хангаж ажиллав. Мөн тус Шүүхийн тамгын газраас аймгийн төвөөс бусад сумуудаас сонгогдсон шүүхийн иргэдийн төлөөлөгч нарт 2016 оны 4 дүгээр сард сумуудаар нүүдэллэн ажиллах үеэр сургалт явуулахаар төлөвлөгөө гарган ажиллаж байна.