ШҮҮГЧИД НЭР ДЭВШИГЧИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ИРҮҮЛЭХ ТУХАЙ

  • 2016-03-31 08:59:38

ШҮҮГЧИД НЭР ДЭВШИГЧИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ИРҮҮЛЭХ ТУХАЙ

 

   Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 10 дугаар тушаалаар дор дурдсан шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зарласан.

     Тус сул орон тоонд нэр дэвшигчдийн танилцуулгыг www.judcouncil.mn цахим хуудсанд байршууллаа.

    Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6 дахь хэсэгт заасны дагуу нэр дэвшигчийн талаар хуульд заасан шаардлага хангасан хэлбэрээр мэдээллийг Шүүхийн мэргэшлийн хорооны Ажлын албанд ирүүлэх боломжтойг мэдэгдье.

 

 Сонгон шалгаруулалт зарласан сул орон тоо:

1.Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн;

2.Хэнтий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн;

3.Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн;

4.Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгчийн;

5.Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн;

6.Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн;

7.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн;

8.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх

9.Увс аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн;

10.Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн.

 

 

 

 

ШҮҮХИЙН МЭРГЭШЛИЙН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА

2016.03.30