“Миний мэдэх шүүх” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд зохион байгууллаа.

  • 2016-04-06 09:52:00

\"\"
Увс аймгийн Шүүх байгуулагдсаны 85 жилийн ойг тохиолдуулан Шүүх эрх мэдэл, хуульч мэргэжлийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор \"Миний мэдэх шүүх” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулж, 2016 оны 04 сарын 05-ны өдөр дүнгээ гаргав. Уралдаанд нийт 13 сурагч эссэ бичиж ирүүлснээс Увс аймгийн Цогцолбор Нэгдүгээр сургуулийн 10ж ангийн сурагч Н.Мөнхтуяа нэгдүгээр байр, Цогцолбор Хоёрдугаар сургуулийн 12б ангийн сурагч М.Болор-Эрдэнэ хоёрдугаар байр, Цогцолбор нэгдүгээр сургуулийн 12б ангийн сурагч Б.Хонгорзул гуравдугаар байрыг тус тус эзэлж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа. 
 \"\"
Мөн уралдаанд идэвх зүтгэл гаргаж оролцсон бүх оролцогчдод \"Талархал” гардуулан цаашдын оюуны хөгжил, дэвшилд нь улам их амжилт хүсч, шүүхийн үйл ажиллагаа, өрөө, танхимтай танилцуулан сурагчдын сэтгэгдлийг сонсон, сонирхсон асуултанд хариулав. Сурагчид шүүхийн байгууллагаас эссэ бичлэгийн уралдаан зарласанд талархаж, шүүхийн зорилго, үйл ажиллагаа, хуульч мэргэжлийн талаарх мэдлэгээ ахиулсанд сэтгэгдэл өндөр байгаагаа илэрхийлж байлаа.
\"\"