Увс аймгийн хүүхдийн төлөө зөвлөлөөс зорилтот бүлгийн хүүхдүүдийн хараа хяналтыг сайжруулах, хүнд нөхцөлд амьдарч байгаа хүүхдийн асуудлыг онцгойлон анхаарч, дэмжин туслах зорилго бүхий \"Миний хүүхэд-2” аяныг 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд зарлалаа. Тус аянд Увс аймаг дахь Шүүхийн тамгын газар, анхан шатны шүүхээд нэгдэж сайн үйлсийн аян эхлүүлээд байна. Шүүхийн хамт олон амьдралын хүнд нөхцөлд аав, ээж, 2 дүүгийн хамт амьдарч буй Увс аймгийн Улаангом сумын \"Чандмань эрдэм” сургуулийн 1 дүгээр ангийн сурагч 6 настай Энхзаяагийн Энэрэлт охинд бүтэн жилийн хугацаанд анхаарал хандуулан, тусалж дэмжихээр боллоо.
Аяны хүрээнд охины гэр бүлийн нөхцөл байдалтай танилцаж, аав А.Ариунбатын иргэний үнэмлэхний хугацааг сунгуулан өгсөн бөгөөд 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр \"Энэрэлт охинд туслая” 1 өдрийн хандивын үйл ажиллагааг шүүгч, ажилтнуудын дунд зохион байгуулж 22 нэр төрлийн 100.000 орчим төгрөгний хандивын бүтээгдэхүүн цугларсаныг Э.Энэрэлт охин болон ээж Энхзаяад гардуулан өгөв. Мөн Э.Энэрэлт охинтой шүүхийн хамт олон нэг өдрийг хөгжилтэй өнгөрүүлж, гутал, куртка, өмд , хүүхдийн хичээл хийх ширээ, сандлыг худалдан авч өгч гэртээ хичээлээ тухтай хийх нөхцлөөр хангав.