Увс аймаг дахь Шүүхийн тамгын газрын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу тус Шүүхийн тамгын газрын шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарын дунд \"Шүүхийн иргэдийн төлөөлөгч таслах эрхтэй оролцох нь”, \"Тойргийн журмаар давж заалдах шатны шүүх ажиллах нь”, \"Хөдөө орон нутгийн шүүхүүд бие даасан дагнасан шүүхтэй байх нь оновчтой эсэх /Эрүү, Иргэн, Захиргаа/” сэдэвт мэтгэлцээнийг зохион байгууллаа.
Тус мэтгэлцээнд мэдээлэл, лавлагааны мэргэжилтэн Г.Чойном ахлагчтай, шүүгчийн туслах Ж.Отгонням, Архив, бичиг хэргийн эрхлэгч Н.Удвал нарын бүрэлдэхүүнтэй \"Эврист” баг тэргүүн байр, шүүгчийн туслах Ц.Энхзаяа, Ш.Анхцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Сувд-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй \"Фемида” баг дэд байранд шалгарлаа. Тус мэтгэлцээнийг цаашид улиралд 1 удаа зохион байгуулж байх болно.