\"Захиргааны ерөнхий хууль” 2016 оны 07 сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхлэх гэж байгаа холбогдуулан Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Оюунгэрэл Захиргааны ерөнхий хуулийн агуулга, үзэл баримтлалын талаар шүүгч, ажилтнуудад зориулсан сургалтыг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр зохион байгууллаа. Уг сургалтаар Захиргааны ерөнхий хуулийн агуулга, үзэл баримтлалын талаар сургалт явууллахаас гадна Захиргааны ерөнхий хуулийн утга агуулга, шүүхэд хэрхэн хэрэглэгдэх талаар шүүгч, ажилтнуудтай харилцан ярилцсан сонирхолтой сургалт боллоо.