Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах баярын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Увс аймаг дахь Шүүхийн тамгын газраас шүүгч, ажилтнуудын хүүхдүүдийг хүлээн авах арга хэмжээг 2016 оны 06-р сарын 01-ний өдөр зохион байгууллаа. Уг арга хэмжээний хүрээнд хүүхдүүдийн дунд урлагын авъяастан шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж шилдэгүүдийг шалгаруулан, шагнаж урамшуулахын зэрэгцээ хүүхэд бүрд бэлэг өглөө.