Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт орж Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 67 дугаар зарлигаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр томилогдсон шүүгч Д.Жамбалсүрэн, шүүгч Н.Мөнхжаргал нар шүүгчдийн зөвлөгөөнөө хийлээ. Шүүгчдийн зөвлөгөөнөөр Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Д.Жамбалсүрэнтомилогдож тамга тэмдэгээ гардан авлаа.