Увс аймаг дахь Шүүхийн тамгын газрын 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөндтусгагдсаны дагуу 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр \"Шинэ Улаангом” захын гадна талбайд6-р тойргийн Увс аймаг дахь Тахарын хэсэгтэй хамтран \"Нээлттэй шүүх” өдөрлөг зохион байгууллаа.
Уг өдөрлөгөөр Шүүхийн дотоод зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн О.Батдорж, Эвлэрүүлэн зуучлагч Б.Доржсүрэн болон шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нариргэдэд шүүхийн тухай багц хуулиуд, шүүхийн шинэчлэлийн 10 үр дүн, шүүхэд хэрхэн нэхэмжлэл гаргах талаар болон шүүхийн үйл ажиллагааны талаар хүссэн мэдээлэл, зөвлөгөөг нь өгч, иргэдийг гарын авлага тараах материалаар хангаж ажиллаа.