Давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн сул орон тоонд нэр дэвшигчдийн анхааралд

  • 2016-06-20 08:59:01

 Давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн сул орон тоонд нэр дэвших хүсэлтэй хуульч нь нэр дэвшиж буй тухайн дагнасан шүүхийн эрх зүйн чиглэлээр өгүүлэл бичиж, нийтлүүлсэн байх ёстой.


Өгүүлэл, нийтлэл нь сонгон шалгаруулалтын бүртгэлийн хугацаа дуусах өдрөөс өмнө хэвлэгдсэн байх ёстойг анхаарна уу!

Бүртгэлийн хугацаа дуусах өдрөөс өмнө хэвлэгдсэн өгүүлэл, нийтлэл ирүүлээгүй, тодорхойлолт ирүүлсэн тохиолдолд баримт бичгийн бүрдүүлбэр хангагдаагүйд тооцож, нэр дэвшигчийн бүртгэлээс хасах үндэслэл болно.

 

ШҮҮХИЙН МЭРГЭШЛИЙН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА

2016.06.17