Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Б.Сарантуяагаар ахлуулсан хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн ажлын хэсэг Увс аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхүүдэд ажиллаа

  • 2016-06-27 10:11:40

 

\"\" 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Б.Сарантуяагаар ахлуулсан, ШЕЗ-ийн Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч Ш.Одгэрэл, хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн референт Д.Мөнхтуяа, Ц.Энхтулга, хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн шинжээч Э.Бат-Ирээдүй, Х.Буджав, Б.Батцэцэг, Шүүхийн судалгаа мэдээлэл сургалтын хүрээлэнгийн референт Х.Билгүүнзаяа нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг \"Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэрэгжилтэд мониторинг хийх ажлын удирдамж”-ийн дагуу Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх, Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүдэд 2016 оны 06 дугаар сарын 25-26-ний өдрүүдэд ажиллаа.

 \"\"

Энэхүү ажиллах хугацаанд Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын хэсгээс хэргийн хөдөлгөөний стандарт, хууль тогтоомжийн биелэлт болон Шүүхийн ерөнхий зөвлөлөөс баталсан дүрэм, журмын хэрэгжилтийн явц зэрэгтэй нэг бүрчлэн танилцаж анхан болон давж заалдах шатны шүүхийн нийт шүүгч болон тамгын газрын ажилтнуудтай уулзалт хийх үеэрээ тус шүүхүүдийн хэргийн хөдөлгөөний стандартын хэрэгжилт, \"judge-2005”, \"Иргэн-2014”, \"Захиргааны хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн систем” програмуудын ашиглалт маш сайн байгааг олзуурхан хэлж байсан.

\"\"

\"\"

\"\"