\"Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах журам”, Яллагдагчийг хуяглан хүргэх, албадан ирүүлэх, эрэн сурвалжлах ажиллагаа явуулах журам”-ыг Хууль зүй дотоод хэргийн сайд, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн даргын хамтарсан тушаалаар баталсантай холбогдуулан ШЕЗ, ЦЕГ-ын холбогдох албан тушаалтнуудтай уг журмыг нэг мөр ойлгон хэрэгжүүлэх зорилгоор онлайнаар холбогдож санал, солилцны дараагаар Увс аймаг дахь шүүхийн Тамгын газрын даргаЛ.Баттулга, Шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн О.Батдорж нар Увс аймгийн Цагдаагийн газрын НХЖХТ-ын хэв журам хариуцсан ахлах байцаагч Б.Галсансанжаа, шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэсгийн хамгаалалтын цагдаа болон харуулын цагдаа нарыг оролцуулан уулзалт хэлэлцүүлэгийг зохион байгууллаа.
Уулзалт хэлэлцүүлэгээр дээрхи журмын хэрэгжилт цаашдын хамтын ажиллагааны талаар төлөвлөгөө боловсруулан ажиллахаар боллоо.
УВС АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР