Монгол Улсын Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 22 дугаар тогтоолоор \"Шүүхийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр Увс аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Алтаныг, Зам тээврийн сайдын 2015 оны 231 дүгээр тушаалаар \"Онц тээвэрчин” цол тэмдгээр Увс аймаг дахь Шүүхийн тамгын газрын нярав С.Сүхбаярыг, Монгол Улсын Хууль Зүйн Сайдын 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А/207 дугаар тушаалаар Хууль зүйн яамны \"Хүндэт жуух бичиг”-ээр Увс аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг нарыг, Монголын Залуучуудын холбооны \"Тэргүүний залуу хуульч” тэмдгээр Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болорыг тус тус шагнасныг тус тамгын газраас 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр шагнал гардуулах ёслолыг зохион байгуулж Увс аймаг дахь Шүүхийн тамгын газрын дарга Л.Баттулга гардуулан өгч, нийт шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын өмнөөс баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь амжилт хүслээ.