Увс аймаг дахь Шүүхийн тамгын газрын шүүхийн захиргааны ажилтнуудын монгол хэлний зөв бичих дүрмийн мэдлэгийг сэргээх, сайжруулах зорилгоор 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Цогцолбор 2 дугаар сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш Ц.Ариунтуяаар \"Монгол хэлний зөв бичих арга зүй, Эргэлзээтэй бичигдэх 700 үгс” зэрэг сэдвүүдээр сургалт зохион байгууллаа.
Тус сургалт нь нийт 4 удаагийн 8 цагийн явуулахаар төлөвлөгөөнд орсон бөгөөд эхний өдрийн сургалтаар зөв бичих дүрмийн мэдлэгийг сэргээх хичээл орж, шүүхийн захиргааны ажилтнуудын хоорондоо ярилцлага зохион байгуулан мэдлэгээ бататгасан сургалт болж өнгөрлөө.