Тамгын газрын шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын дунд “Спортын тэмцээн 2017” спортын 4 төрөлтөөр тэмцээн 2017 оны 01 сарын 09-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрүүдийн хооронд амжилттай болж өнгөрлөө.

  • 2017-01-26 17:54:34

 \"\"

Шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын эрүүл мэндийг хамгаалж, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, хамт олны эв нэгдэл, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд зорилгоор Увс аймаг дахь давж заалдах болон анхан шатны шүүхүүд, Тамгын газрын шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын дунд \"Спортын тэмцээн 2017” спортын 4 төрөлтөөр тэмцээн 2017 оны 01 сарын 09-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрүүдийн хооронд амжилттай болж өнгөрлөө.

\"\"

Энэхүү тэмцээнд тус шүүхийн нийт шүүгч, ажилтнууд 5 багт хуваагдан гар бөмбөг, сагсан бөмбөг, шатар, дартс гэсэн 4 төрлөөр хоорондоо авхаалж самбаагаа сорьж өрсөлдсөн бөгөөд багийн нийлбэр дүнгээр байр эзлүүлэхэд:

1дүгээр байрыг Шүүхийн Тамгын газрын баг 15 оноогоор эзэлж шилжин явах цом, өргөмжлөл мөнгөн шагнал,

2дугаар байрыг Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн баг 16 оноогоор эзэлж, өргөмжлөл, мөнгөн шагнал,

3дугаар байрыг Увс аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн баг 17 оноогоор эзэлсэн байна.

Цаашид энэхүү тэмцээнийг уламжлал болгон жил бүр зохион байгуулахаар болсон бөгөөд тэмцээнд идэвхтэй оролцсон нийт шүүгч, ажилтнуудад талархал илэрхийлж, цаашдынх нь спортын замналд нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.

\"\"

\"\"

\"\"

\"\"