ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАГЧИЙН МЭДЭЭЛЭЛ

  • 2017-02-07 18:12:55

\"\" 

Увс аймаг дахь сум дундын  Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагч Б.Доржсүрэн нь талууд хөдөө орон нутагт эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийлгэх хүсэлт гаргасны дагуу Увс аймгийн Зүүнхангай суманд 2017 оны 02 дугаар сарын 02-аас 03-ны өдрүүдэд томилолтоор ажиллаад ирлээ. Зүүнхангай  сум нь аймгийн төвөөс 368 км алслагдсан сум юм. Зүүнхангай сумын удирдлагууд сум орон нутагт нь ирж ажилласан тухайд ихээхэн сайшаалтай хүлээн авч талархал илэрхийлж байсан.  Томилолтоор ажиллах хугацаанд Увс аймгийн Зүүнхангай сумын Засаг даргын өргөдөлтэй 11 иргэнд холбогдох өргөдөлд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулснаас 100 хувь амжилттай явагдсан байна.

Мөн Зүүнхангай сумын иргэний танхимд Увс аймаг дахь Шүүхийн тамгын газрын \"Мэдээллийн самбар” хүлээлгэн өглөө.


\"\"


\"\"

 

 

УВС АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР