УВС АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОЙМ
- 2017-02-13 15:13:00
Б.Тэргүүнбаяр / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр 181.2.1/-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 2017 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 14 цаг 00 минутад хянан хэлэлцэж.
Даргалагч шүүгч: Л.Алтан
Шийдвэрлэсэн байдал: Б.Тэргүүнбаярт эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр 181.2.1-д зааснаар 3 жил 5 хоног хорих ял оногдуулж, түүнд оногдуулсан ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзжээ .
С.Баярхүү /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр 91.1/- д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 2017 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 09 цаг 00 минутад хянан хэлэлцэв.
Илтгэгч шүүгч: Б.Гансүх / шүүгч/
Шүүх бүрэлдэхүүнд: Л.Алтан /Даргалагч шүүгч/
Шийдвэрлэсэн байдал: С.Баярхүү нь эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр 91.1 дэх хэсэгт зааснаар, түүнд 12 жил хорих ял оногдуулж, уг ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
В.Бямбасүрэн, З.Отгонпүрэв нар /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр 99.1/- т холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 15 цаг 00 минутад хянан хэлэлцэв.
Даргалагч шүүгч: С.Болортуяа
Шийдвэрлэсэн байдал: В.Бямбасүрэн, З.Отгонпүрэв нар нь эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр 99.2 дахь хэсэгт зааснаар, тэдэнд тус тус 251 цагийн албадан ажил хийлгэх ял оногдуулан шийдвэрлэжээ.
Д.Батсуурь, Ж.Насанжаргал нар /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145, 155 дугаар зүйлийн 145.2, 155:2/-т холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 10 цагт хянан хэлэлцэв.
Даргалагч шүүгч: Б.Гансүх
Шийдвэрлэсэн байдал: Д.Батсуурь нь эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар 145.2 дахь хэсэгт зааснаар, Д.Батсуурьд 3 сар 10 хоног баривчлах ял оногдуулж, ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр, Ж.Насанжаргалд холбогдох эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэжээ.
ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОЙМ БИЧСЭН: Ц.БАЯРМАГНАЙ /МЛМ/