УВС АЙМАГ ДАХЬ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОЙМ
- 2017-02-13 15:28:00
Ө.Даваагийн нэхэмжлэлтэй, хариуцагч Сагил сумын ИТХ-д холбогдох \"анхдугаар хуралдааныг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг 2017 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 09 цаг 00 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Даргалагч шүүгч: У.Бадамсүрэн
Шийдвэрлэсэн байдал: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
\"Хяргас трейд” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Аймгийн Засаг даргад холбогдох \"Захирамж хүчингүйд тооцуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг 2017 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 14 цаг 00 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Даргалагч шүүгч: У.Бадамсүрэн
Шийдвэрлэсэн байдал:Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэжээ.
\"Бумномин” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Аймгийн Мэргэжлийн хяналтын газарт холбогдох \"0015087 актыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг 2017 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 10 цаг 00 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Даргалагч шүүгч: Т.Оюунгэрэл
Шийдвэрлэсэн байдал: Уг шүүх хуралдааныг 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдөр хүртэл хойшлуулжээ.
ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОЙМ БИЧСЭН: Ц.БАЯРМАГНАЙ /МЛМ/