\"Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” хуулийн шинэчилсэн найруулга 2017 оны 02 сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн агуулга, үзэл баримтлалын талаар шүүгч, ажилтнуудад зориулсан сургалтыг 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдөр зохион байгууллаа. Уг сургалтаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн агуулга, үзэл баримтлал, шинэлэг заалтуудын талаар шүүгч, ажилтнуудтай харилцан ярилцсан сонирхолтой сургалт боллоо.