Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн О.Зандраа Увс аймаг дахь шүүхүүдэд ажиллав

  • 2017-03-10 15:04:00

 \"\"

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн, Монгол Улсын гавъяат хуульч О.Зандраа 2017 оны 03 дугаар сарын 09, 10-ний өдрүүдэд Увс аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхүүдэд ажиллав.
О.Зандраа гишүүн шүүгч, ажилтнуудтай уулзаж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2016 оны ажлын тайлан, 2017 оны бодлого зорилтын талаар дэлгэрэнгүй танилцууллаа. Мөн шүүгч ажилтнуудын ажиллах нөхцөл байдалтай танилцаж, шүүн таслах ажиллагааны хэвийн нөхцөл хэрхэн хангагдаж байгаа талаар тэдэнтэй санал солилцов.


\"\"

\"\"

\"\"

\"\"