Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 96 жилийн ойг тохиолдуулан Улаангом цэргийн хүрээ, үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд зохион байгуулагдсан олон төрөлт спортын тэмцээнд Увс аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн баг, тамирчид амжилттай оролцлоо. Үүнд:
Хүчний 3 төрөлт /Powerlifting/-ийн -80 кг жинд Эвлэрүүлэн зуучлагч Б.Доржсүрэн алтан медаль
Дартсын эмэгтэй төрөлд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Жаргалсайхан алтан медаль
Ширээний теннисний эмэгтэй төрөлд шүүгчийн туслах Г.Батзаяа мөнгөн медаль
Сагсан бөмбөгийн тэмцээнд 4-р байр
Дартсын эрэгтэй төрөлд шүүгчийн туслах Н.Эрдэнэ-Очир 4-р байр тус
тус эзэлж нийлбэр дүнгээр 12 байгууллагаас 5 дугаар байранд шалгарлаа.
Нийт оролцсон баг, тамирчдад спортын өндөр амжилт хүсье.