Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 96 жилийн ойг тохиолдуулан Увс аймаг дахь Шүүхийн тамгын газраас 100-н буудалт тэмцээнийг эрэгтэй, эмэгтэй төрлөөр зохион байгууллаа.

  • 2017-03-15 16:19:20

\"\" 

Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 96 жилийн ойг тохиолдуулан Монгол цэргийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх зорилгоор Увс аймаг дахь тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд Увс аймаг дахь Шүүхийн тамгын газраас 100-н буудалт тэмцээнийг эрэгтэй, эмэгтэй төрлөөр зохион байгууллаа.

\"\"

       Тэмцээнд Увсаймаг дахь давж заалдах шатны шүүх болон анхан шатны шүүх, Тагнуулын Ерөнхий газрын Увс аймаг дахь газар, Цагдаагийн газар, Увс аймаг дахь Гаалийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Прокурор, Онцгой байдлын газар, Хилийн 0245, 0311 дугаар анги, \"Бошигтын хишиг” харуул хамгаалтын алба гэсэн нийт 11 байгууллагын албан хаагчдын дунд явагдахад:

Эрэгтэй төрөлд:

1-р байр: Тагнуулын Ерөнхий газрын Увс аймаг дахь газрын ажилтан М.Ойнбаяр

2-р байр: Бошигтын хишиг харуул, хамгаалалтын албаны ажилтан Б.Болдбаатар

3-р байр: Хилийн 0311 дугаар ангийн ахлагч Ц.Цэвээн

Эмэгтэй төрөлд:

1-р байр: Онцгой байдлын газрын ажилтан Б.Чимгээ

2-р байр: Хилийн 0245 дугаар ангийн ар тал хангалтын нярав О.Юмсүрэн

3-р байр: Тагнуулын Ерөнхий газрын Увс аймаг дахь газрын ажилтан Д.Нацагням нар эзэлж өргөмжлөл, мөнгөн шагнал тус тус шагнагдлаа.

 

Нийт оролцсон тамирчдад цаашдын спортын өндөр амжилт хүсье.