УВС АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОЙМ

  • 2017-03-14 16:37:00

 

1. Б.Баттогтох / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1/-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 9 цаг 00 минутад хянан хэлэлцэв.
Даргалагч шүүгч: С.Болортуяа /шүүгч/
Шийдвэрлэсэн байдал: Б.Баттогтох /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр 99.1/-д зааснаар  бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасныг баримтлан  шүүгдэгч Б.Баттогтоход холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар Б.Баттогтохыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэжээ.
2. Б.Домбоо нар / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2/-т холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 10 цаг 30 минутад хянан хэлэлцэв.
Даргалагч шүүгч: Б.Гансүх /шүүгч/
Шийдвэрлэсэн байдал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн  145 дугаар зүйлийн  145.2 дахь  хэсэгт  зааснаар шүүгдэгч Б.Домбоод эд хөрөнгө хураахгүйгээр 6 /зургаа/ сар баривчлах, шүүгдэгч К.Пүрэвдорж, Ц.Даваадорж, Б.Батхуяг нарт эд хөрөнгө хураахгүйгээр тус бүрийг 4 /дөрөв/ сар баривчлах ял тус тус оногдуулан шийдвэрлэсэн байна.
3. Б.Даваа /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1/-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 14 цаг 00 минутад хянан хэлэлцэв.
Даргалагч шүүгч: С.Болортуяа /шүүгч/
Шийдвэрлэсэн байдал: Б.Даваа /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1/-д зааснаар шүүгдэгч Б.Даваад 1 /нэг/ жил 4 /дөрөв/ сар хорих ял шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д заасныг баримтлан шүүгдэгч Б.Даваад оногдуулсан 1 / нэг / жил 4 /дөрөв/ сар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзах хугацаа тогтоож, тэнсэгдсэн ялтанд хяналт тавьж ажиллахыг Увс аймгийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэжээ.

ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОЙМ БИЧСЭН:                            Ц.БАЯРМАГНАЙ /МЛМ/