Увс аймаг дахь шүүхийн Сургалт, сурталчилгааны хорооны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Шүүхийн шүүгч, ажилтнуудад зориулан 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 14:00 цагт Увс аймгийн Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламж хариуцсан хэлтсийн дарга О.Одбаяр \"Шамбарам өвчин болон нурууны суулт өвчин” сэдвээр сургалт зохион байгууллаа. Тус сургалтаар суудлын ажил хийдэг хүн бүрийн хөдөлгөөний дутагдалын улмаас үүсдэг өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх, мөн уг өвчнөөр өвдсөн бол хэрхэн эмчлэх, таслан зогсоох талаар үр дүнтэй сургалт болж өндөрлөлөө.