Төрийн албыг хос бичгээр хөтлөн явуулах бэлтгэл ажлын хүрээнд Увс аймаг дахь Шүүхийн тамгын газраас Монгол бичгийн хичээлийг явуулж эхэллээ.

  • 2017-03-28 12:51:00

\"\"

Үндэсний бичиг соёлоо хадгалах хамгаалах, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, төрийн албыг хос бичгээр хөтлөн явуулах бэлтгэл ажлыг хангаж, эх хэлээрээ зөв найруулгатай, яруу илэрхийлэн ярих, бичих, улмаар, бүх нийтийн хэрэглээний бичиг болгох алхмыг хэрэгжүүлэхээр Монгол хэлний тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 105 тоот зарлиг, Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 03 тоот тогтоолыг үндэслэн Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/12 тогтоолоор 2017-2020 он хүртэл \"МОНГОЛ ХЭЛ, БИЧИГ” хөтөлбөр баталсан.

\"\"

Энэхүү хөтөлбөрийг Увс аймаг дахь Шүүхийн тамгын газар дэмжиж, нийт шүүгч, ажилтнуудад \"Монгол бичиг”-ийн хичээлийг долоо хоног бүрийн Мягмар гарагт Улаангом сумын Цогцолбор хоёрдугаар сургуулийн монгол хэлний багш Ц.Ариунтуяагийн удирдлага дор хичээллүүлж эхэллээ.

Хичээлийг 2017 оны турш явуулах бөгөөд оны төгсгөлд Монгол бичгийн хурдан уншигч, цэвэр бичигтэн, уран бичлэгийн уралдааныг зохион байгуулахаар төлөвлөөд байна.

\"\"