Монголын хуульчдын холбооны Увс аймаг дахь салбараас зохион байгуулсан \"ХУУЛЬЧ-2017” спортын арга хэмжээг 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Улаангом политехник коллежийн зааланд зохион байгууллаа. Уг спортын арга хэмжээнд Увс аймгийн 47 хуульчдын дунд зохион байгуулагдсан бөгөөд Шүүгчдийн баг, Прокурорын баг, Өмгөөлөл, нотариатын баг, Бусад хуульчдын багуудад хуваагдан сагсан бөмбөг, гар бөмбөгийн тэмцээнээр өрсөлдөж сагсан бөмбөгийн төрөлд 1-р байранд Бусад хуульчдын, 2-р байранд Прокурорын баг, 3-р байранд Шүүгчдийн баг, гар бөмбөгийн төрөлд Бусад хуульчдын, 2-р байранд Прокурорын баг, 3-р байранд Шүүгчдийн баг шалгарч нийлбэр дүнгээр бусад хуульчдын баг тэргүүн байр эзэлж өргөмжлөл, шилжин явах цом хүртлээ. Энэхүү тэмцээн нь жил болгон явуулах бөгөөд ирэх жилийн тэмцээнийг Бусад хуульчдын баг зохион байгуулахаар болсон.