“Шүүхийн захиргааны ажилтны мэргэжлийн ур чадварын улсын уралдаан” баруун бүсээс эхэллээ

  • 2017-04-27 11:40:00

   Баруун бүсийн шүүхийн захиргааны ажилтны мэргэжлийн ур чадварын уралдаан 2017 оны 04 дүгээр сарын 27-ны 09.00 цагт Ховд аймгийн Ховд хотод эхэллээ. Монголын шүүхийн ажилтнуудын холбоо, Шүүхийн ерөнхий зөвлөл хамтран \"Шүүхийн захиргааны ажилтны мэргэжил, ур чадварын улсын уралдаан\"-ыг хоёр үе шаттайгаар зохион байгуулж байгаа юм. Бүсээс шалгарсан ажилтнууд Улаанбаатар хотноо болох нэгдсэн шалгаруулалтад өрсөлдөх эрхийг авна.

    Баруун бүсийн шүүхүүдийн уралдаанд Ховд аймгийн шүүх, Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүх, Баян-Өлгий аймгийн шүүх, Говь-Алтай аймгийн шүүх, Увс аймгийн шүүх, Завхан аймгийн шүүх, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн захиргааны нийт 115 ажилтан оролцож байна.

\"\"

    Баруун бүсийн шүүхийн захиргааны ажилтны мэргэжлийн ур чадварын тэмцээнийг зохион байгуулах ажлын хэсгийг Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа ахалж, Говь-Алтай аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Сарантуяа, Увс аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн, Завхан аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Амарзаяа, Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал, Баян-Өлгий аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга Б.Ерханат, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн тамгын газрын дарга П.Доржбал нар ажлын хэсгийн гишүүнээр тус тус ажиллаж байгаа юм.

    Шүүхийн захиргааны ажилтны ажил мэргэжлийн ур чадварын улсын уралдаанд баруун бүсийн 7 шүүхээс шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн -5, эрүүгийн хэргийн шүүгчийн туслах-20, иргэнийн хэргийн шүүгчийн туслах-20, захиргааны хэргийн шүүгчийн туслах-5, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга-20, мэдээлэл технологийн мэргэжилтэн-7, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн-6, эвлэрүүлэн зуучлагч-7, эвлэрүүлэн зуучлагчийн туслах-5, нягтлан бодогч-7, нярав-7, архив бичиг хэргийн эрхлэгч-7 ажлын байр тус бүрдээ мэргэжлийн ур чадвараа сорин, өрсөлдөж байна.

\"\"

    Уралдаанд оролцогчдыг нийт 100 оноогоор үнэлэх бөгөөд эссэ бичлэг, сорилын шалгалт, центавр, бодлого болон албан хэрэг хөтлөлт, үр дүнгийн гэрээний үнэлгээг харгалзан ангилал тус бүрт тэргүүлсэн 9 ажилтанд өргөмжлөл гардуулж, улсын уралдаанд оролцох эрх олгоно.

\"\"

 

 

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс