Увс аймаг дахь шүүхүүдийн Шүүгчдийн холбооны салбар хороо болон Тамгын газрын Сургалт, сурталчилгааны хороо хамтран 2017 оны 04 дүгээр сарын 17-25-ны өдрүүдийн хооронд Улаангом сумын Ерөнхий боловсролын 6 сургууль, Улаангом политехник коллежийн сурагчид болон оюутнуудад зориулан хууль, эрх зүйн мэдлэг олгох 11 удаагийн сургалтыг зохион байгууллаа.
Тус сургалтаар насанд хүрээгүй хүүхдийн эрх болон үүргийн тухай, түүнчлэн гэмт хэрэг, зөрчлийн тухай ойлголтуудыг өгч, насанд хүрээгүй хүүхдүүдийн холбогдож буй гэмт хэрэг, шүүхээр сүүлийн 3 жилийн хугацаанд хянан шийдвэрлэгдсэн байдал, ял хариуцлагын төрөл зэргийг тус тус танилцуулж, цаашлаад хүүхдүүд өөрийгөө болон бусдыгаа хэрхэн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж, хамгаалах, мөн цахим орчинтой хэрхэн харьцах, цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэргээс хэрхэн сэргийлэх, компьютер тоглоомын хор уршиг, донтолтын талаарх мэдээлэл, зөвлөмжийг өгч ажилалаа.
Сургалтанд нийт Ерөнхий боловсролын 6 сургуулийн 9-12 дугаар ангийн 800 гаруй сурагч, Улаангом политехник коллежийн 100 орчим оюутан хамрагдсан бөгөөд тус сургуулиудын удирдлагуудын зүгээс Шүүхийнталаар болонгэмтхэрэг,зөрчлөөсхүүхдүүд мааньөөрсдийгөө хэрхэнхамгаалах,цахиморчиндахьгэмтхэргээс өөрийгөөяажхамгаалахталаармэдлэгийг хүргэсэн, цаг үеэ олсон, сайхан сургалт болсон талаар талархал илэрхийлж байлаа.