Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа нь 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Ю.Цэдэнбалын нэрэмжит Улсын тэргүүний лаборатори Цогцолбор нэгдүгээр сургуулийн 11ж ангийн сурагчдын урилгаар Эрх зүйн хичээлийн хүрээнд болон мэргэжил сурталчилах \"Зочинтой хичээл”-д оролцож, тус ангийн хүүхдүүдэд Шүүхийн талаарх мэдээллийг болон шүүгчийн ажлын онцлог болон шүүгчийн өмсгөл, хуульч мэргэжлийн давуу талыг сурталчилж, хүүхдүүдэд цаашид ажил, мэргэжлээ хэрхэн сонгох, сонгосон мэргэжилдээ хандах хандлагын талаарх зөвлөмжийг тус тус өгч, сургалтыг амжилттай явууллаа.
Тус ангийн хүүхдүүд тэдэнд өгсөн мэдээллийг сонирхон хүлээн авч, шүүх дээр хүрэлцэн ирж шүүх хуралдааны танхим болон шүүхийн үйл ажиллагаатай танилцсандаа талархал илэрхийлж байв.