Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 95 дугаар зарлигаар Д.Жамбалсүрэнг Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд томилсны дагуу 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр тус шүүх байранд тамга тэмдэг хүлээлцэх арга хэмжээг зохион байгууллаа.
Уг арга хэмжээнд Увс аймаг дахь анхан шатны шүүхүүдийн Ерөнхий шүүгч, Тамгын газрын дарга Л.Баттулга болон нийт шүүгч, захиргааны ажилтнууд оролцов.
Увс аймаг дахь Шүүхийн газрын дарга Л.Баттулга Ерөнхийлөгчийн зарлигийг бүрэн эхээр нь уншин танилцуулсны дараагаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр томилогдсон шүүгч Д.Жамбалсүрэнд тамга, тэмдэгийг нь гардуулан өгч Шинээр томилогдсон Ерөнхий шүүгчид ажлын амжилт хүсч хүндэтгэл үзүүллээ.