Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2017-03-27-наас 2017-03-31-ний өдрүүдийн хооронд шийдвэрлэгдсэн хэргийн тойм

  • 2017-03-31 11:44:00

1. И.Нармандах/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1/-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 9 цаг 00 минутад хянан хэлэлцэв.

Даргалагч Ерөнхий шүүгч:Л.Алтан

Шийдвэрлэсэн байдал:И.Наранмандахыг бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн148.1-д зааснаар шүүгдэгч И.Наранмандахад 1 /нэг/ сар баривчлах ял шийтгэж, ганцаарчилсан дэглэм бүхий байранд эдлүүлэх, ИХ-ийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар шүүгдэгч И.Наранмандахаас 800.000 төгрөг гаргуулж хохирогч О.Амарнэмэхэд, 100.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Н.Эрдэнэбаатар нар тус тус олгожшийдвэрлэсэн.

 

2. Э.Цэвээнравдан, Д.Түмэнбаяр нарт / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2/-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 14 цаг 00 минутад хянан хэлэлцэв.

Даргалагч шүүгч:Б.Гансүх

Шийдвэрлэсэн байдал:Д.Түмэнбаяр, Э.Цэвээнравдан нарыг бүлэглэж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн145.2-д зааснаар шүүгдэгч Д.Түмэнбаяр, Э.Цэвээнравдан нарт эд хөрөнгө хураахгүйгээр тус бүрт нь 2 /хоёр/ жил 1 /нэг/ сар хорих ял шийтгэж, уг ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгч нараас гаргуулах хохиролгүйг тус тус дурдаж, ЭХЕА-ийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар энэ гэмт хэргийг үйлдэхдээ шүүгдэгч нарын уналга болгон ашигласан 300.000 төгрөгийн үнэ бүхий 3 настай, хээр зүстэй морийг хурааж улсын орлого болгож, ЭХЕА-ийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д заасныг баримтлан шүүгдэгч Д.Түмэнбаяр, Э.Цэвээнравдан нарт оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзах хугацаа тогтоож, тэнсэгдсэн ялтанд хяналт тавьж ажиллахыг Увс аймгийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэжээ.

 

3. С.Сүхбаатар /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.3/-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 9 цаг 00 минутад хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүнд: Даргалагч Ерөнхий шүүгч:Л.Алтан

Илтгэгч шүүгч: С.Болортуяа

Шүүгч: Б.Гансүх

Шийдвэрлэсэн байдал: С.Сүхбаатарыг насанд хүрээгүй хүнийг давтан үйлдлээр хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн126.2.3-д зааснаар шүүгдэгч С.Сүхбаатарт 5 /тав/ жил, 3 /гурав/ сар хорих ял шйитгэж уг ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

 

 

 

 

ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОЙМ БИЧСЭН: Ц.БАЯРМАГНАЙ /МЛМ/