Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2017-04-07-наас 2017-04-14-ний өдрүүдийн хооронд шийдвэрлэгдсэн хэргийн тойм

  • 2017-04-14 11:48:00

1. Д.Мөнх-Эрдэнэ /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1/-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 09 цаг 00 минутад хянан хэлэлцэв.

Даргалагч шүүгч:Б.Гансүх

Шийдвэрлэсэн байдал:Д.Мөнх-Эрдэнийг догшин авирлаж танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн181.2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнэ 3 /гурав/ жил 1 /нэг/ сар хорих ялыг шийтгэж, уг ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр, ЭХЕА-ийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д заасныг баримтлан шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнэд оногдуулсан 3 /гурав/ жил 1 /нэг/ сар хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзах хугацаа тогтоож, тэнсэгдсэн ялтанд хяналт тавьж ажиллахыг Увс аймгийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэжээ.

2. А.Мөнхөө, Д.Базаррагчаа нарт / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2/-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 09 цаг 00 минутад хянан хэлэлцэв.

Даргалагч Ерөнхий шүүгч:Л.Алтан

Шийдвэрлэсэн байдал:А.Мөнхөө, Д.Базаррагчаа нарыг урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн145.2-д зааснаар шүүгдэгч Д.Базарраггчаад эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 1 /нэг/ сар хорих ял, шүүгдэгч А.Мөнхөөд эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 1 /нэг/ сар хорих ял тус тус шийтгэж, Д.Базаррагчаад оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид, А.Мөнхөөд оногдуулсан хорих ялыг насанд хүрээгүйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлэх, А.Мөнхөөд эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж, ЭХЕА-ийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д заасныг баримтлан шүүгдэгч Д.Базаррагчаад оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзах хугацаа тогтоож, тэнсэгдсэн ялтанд хяналт тавьж ажиллахыг Увс аймгийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэжээ.

3. Б.Мөнхжаргал, Б.Батмөнх, Ж.Батбаяр нарт / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 /-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 09 цаг 00 минутад хянан хэлэлцэв.

Даргалагч шүүгч:Б.Гансүх

Шийдвэрлэсэн байдал:Б.Мөнхжаргал, Б.Батмөнх, Ж.Батбаяр нарыг бүлэглэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, ЭХЕА-ийн 69 дүгээр зүйлийн 69.1.1-д зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Ж.Батбаярт 1 /нэг/ жилийн хугацаанд засарч хүмүүжихийг даалгах хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж, эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-д зааснаар шүүгдэгч Б.Батмөнх, Б.Мөнхжаргал нарт тус бүрт нь 251 /хоёр зуун тавин нэг/ цаг албадан ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэсэн байна.

 

 

 

ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОЙМ БИЧСЭН: Ц.БАЯРМАГНАЙ /МЛМ/