Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2017-04-20-наас 2017-05-05-ны өдрүүдийн хооронд шийдвэрлэгдсэн хэргийн тойм

  • 2017-05-05 11:50:00

1.Ц.Отгонтамир /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2/-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 13 цаг 30 минутад хянан хэлэлцэв.

Даргалагч шүүгч: С.Болортуяа

Шийдвэрлэсэн байдал:Ц.Отгонтамирыг орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн145.2-д зааснаар шүүгдэгч Ц.Отгонтамирт 50.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 4 /дөрөв/ сар баривчлах ял шийтгэж шийдвэрлэжээ.

2.Б.Батаа /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 198 дугаар зүйлийн 198.2 /-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 09 цаг 00 минутад хянан хэлэлцэв.

Даргалагч шүүгч: С.Болортуяа

Шийдвэрлэсэн байдал:Б.Батааг зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар эм импортлох, худалдах, түгээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн тусгай ангийн 198 дугаар зүйлийн 198.2 зааснаар шүүгдэгч Б.Батаад 3 /гурав/ жил 10 /арав/ хоногийн хорих ял шийтгэж, ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр тогтоож, ЭХЕА-ийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д заасныг баримтлан шүүгдэгч Б.Батаад оногдуулсан 3 /гурав/ жил 10 /арав/ хоногийн хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзах хугацаа тогтоож, тэнсэгдсэн ялтанд хяналт тавьж ажиллахыг Увс аймгийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэжээ.

 

 

 

 

 

ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОЙМ БИЧСЭН: Ц.БАЯРМАГНАЙ /МЛМ/