Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2017-05-08-наас 2017-05-12-ны өдрүүдийн хооронд шийдвэрлэгдсэн хэргийн тойм

  • 2017-05-12 12:14:00

1.Б.Ганбат, Б.Санжаасүрэн, Б.Сүхбат, О.Сансар нарт / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2/-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 09 цаг 00 минутад хянан хэлэлцэв.

Даргалагч шүүгч:Б.Гансүх

Шийдвэрлэсэн байдалБ.Ганбат, Б.Санжаасүрэн, Б.Сүхбат, О.Сансар нарыг давтан үйлдлээр урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж, машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн145.2-д зааснаар шүүгдэгч О.Сансар эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 1 /нэг/ сар хорих ял, шүүгдэгч Б.Ганбат, Б.Сүхбат, насанд хүрээгүй шүүгдэгч Б.Санжаасүрэн нарт эд хөрөнгө хураахгүйгээр 4 /дөрөв/ сар баривчлах ял тус тус шийтгэж. ЭХЕА-ийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар О.Сансарт Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 74 дугаар шийтгэх тогтоолоор ононгдуулсан ялбн зарим хэсгийг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 /хоёр/ жил 7 /долоо/ сарын хорих ялаар тогтоож, ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

2.  /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1 /-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 10 цаг 00 минутад хянан хэлэлцэв.

Даргалагч шүүгч: С.Болортуяа

Шийдвэрлэсэн байдалН.Батсүхийг áóñäûíгээгдэлýäõºðºíãийголжавч завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Ýð¿¿ãèéíáàéöààíøèéòãýõõóóëèéí25 äóãààðç¿éëèéí25.1-äçààñíûãáàðèìòëàí ø¿¿ãäýã÷Н.БатсүхэдõîëáîãäîõÝð¿¿ãèéíõóóëèéí òóñãàéàíãèéí151äүгээрç¿éëèéí151.1-äçààñàí ãýìòõýðãèéãõýðýãñýõã¿éáîëãîæ,Ýð¿¿ãèéí õóóëèéíåðºíõèéàíãèéí71ä¿ãýýðç¿éëèéí71.1-ä çààñíààðН.Батсүхийгýð¿¿ãèéíõàðèóöëàãààñ ÷ºëººëж шийдвэрлэжээ.

3. Д.Нэргүй /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89, 145, 175 дугаар зүйлүүдийн 89.2, 145.3, 175.2 /-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 09 цаг 00 минутад хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүнд: Даргалагч Ерөнхий шүүгч: Л.Алтан

Шүүгчид: С.Болортуяа

Б.Гансүх

Шийдвэрлэсэн байдал: Уг хэргийг мөрдөн байцаалтанд буцаасан байна.

4. И.Батхүү /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 /-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 09 цаг 00 минутад хянан хэлэлцэв.

Даргалагч Ерөнхий шүүгч: Л.Алтан

Шийдвэрлэсэн байдалИ.Батхүүг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн215.2-д зааснаар шүүгдэгч И.Батхүүгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жил хорих ял шийтгэж, ЭХЕА-ийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д заасныг баримтлан шүүгдэгч И.Батхүүд оногдуулсан 1 /нэг/ жил хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хянан харгалзах хугацаа тогтоож, тэнсэгдсэн ялтанд хяналт тавьж ажиллахыг Увс аймгийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэжээ.

 

 

 

ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОЙМ БИЧСЭН: Ц.БАЯРМАГНАЙ /МЛМ/