Шүүхийн тамгын газрын үйл ажиллагаанд хяналт, шинжилгээ, үнэлгээ өгөх ажлын удирдамжийн дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн ёс зүйн хорооны ажлын албаны дарга Н.Ганбаатар, Шүүхийн мэргэшлийн хорооны ажлын албаны дарга Н.Мөнхзул, Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Ш.Одгэрэл нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Увс аймаг дахь Шүүхийн тамгын газарт 2017 оны 6 дугаар сарын 06-07-ны өдрүүдэд ажиллалаа.
Ажлын хэсэг шүүхийн үйл ажиллагаатай танилцаж, шүүхийн захиргааны удирдлага, хүний нөөц, хэргийн хөдөлгөөний чиглэлээр тамгын газрын үйл ажиллагаанд хяналт, шинжилгээ хийж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, хэргийн хөдөлгөөний удирдлага, анхаарах асуудал, шүүгчийн сонгон шалгаруулах үйл ажиллагаа, түүнд баримтлах зарим асуудал, шүүгчийн ёс зүйн гомдол хянан шийдвэрлэх ажиллагаа зэрэг сэдвээр шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад мэдээлэл өгч ажиллав. Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Ш.Одгэрэл анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн шүүгчдийн зөвлөгөөний тогтоол Шүүхийн тухай хууль, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хууль, Захиргааны хэрэг хянан шүүхэд шйидвэрлэх тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиудын дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэгдсэн системүүдэд хэрэг хуваарилах ажиллагаатай нийцэж буй эсэх талаар Ерөнхий шүүгч нартай харилцан ярилцаж, зөвлөмж өглөө.