Увс аймгийн Засаг даргын тамгын газрын ДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэс, Цагдаагийн газар хамтран орон нутгийн Шүүх, Прокурор болон хууль, хяналтийн байгууллагуудын дунд \"Эрүү, хэв журмын нөхцөл байдал” сэдэвт нэгдсэн зөвлөгөөнийг 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 09 цагаас зохион байгуулав.
Зөвлөгөөнд аймгийн Шүүх, Прокурор, Цагдаа, Хилийн цэргийн 0245-р анги, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Шүүхийн шинжилгээний алба, Оюуны өмч, улсын бүртгэлийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Тагнуулийн газар зэрэг үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дарга, удирдлагууд болон нийт 50 гаруй албан хаагчид оролцож, байгууллага тус бүр өөрсдийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллээ танилцуулав.
Энэхүү зөвлөгөөнд Увс аймаг дахь Шүүхийн тамгын дарга Л.Баттулга 2017 оны оны 6 сарын байдлаарх анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн шүүн таслах ажлын мэдээг танилцуулсан ба өмнө хийсэн тус зөвлөгөөний биелэлтийг хэлэлцэж, цаашид хэрэгжүүлэх ажлын талаарх саналаа нэгтгэн зөвлөмж гарган хэрэгжүүлж ажиллахаар боллоо. Дараагийн зөвлөгөөнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Шүүхийн шинжилгээний алба хамтран хийхээр шийдвэрлэж энэ удаагийн зөвлөгөөн өндөрлөлөө.