2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 08 цаг 30 минутад тус шүүхийн Тамгын газрын Сургалт, сурталчилгааны хорооноос Увс аймгийн Улаангом сумын Цогцолбор 1 дүгээр сургуулийн Монгол хэл, уран зохиолын ахмад багш М.Мягмажавыг урьж \"Хүний мөн чанар, хүн байхын утга учир” гэсэн сэдвийн хүрээнд, сургамжтай лекцийг Шүүхийн Шүүгч, шүүхийн Тамгын газрын ажилтан, албан хаагчдад зориулан зохион байгууллаа.
Энэхүү лекцээр хүний мөн чанар, түүний утга учир, гэр бүлийн үнэ цэнэ, нөхрөө хүндэтгэж, эхнэрээ хэрхэн хайрлах, бидний ирээдүй болсон хүүхдээ хэрхэн хүмүүжүүлэх, бусдыг хайрлаж, буян хийх, өөрийн болон гэр бүлийнхээ эрүүл мэндэд анхаарах нь юугаар ч солихгүй үнэт эрдэнэ болох талаарх багшийн лекц манай ажлын хамт олонд их зүйлийг ухааруулсан маш сонирхолтой ач холбогдолтой лекц боллоо. Мөн багш М.Мягмаржав нь өөрийн хуримтлуулсан амьдарлын туршлага, уншиж судалсан ном зохиолуудаас иш татаж бэлтгэсэн ишлэлүүдийг эмхтгэсэн өөрийн сурах бичгийг танилцуулж, энэхүү сургалтыг зохион байгуулсан шүүхийн хамт олонд талархаж байгаагаа илэрхийлж байсан юм.