ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ГҮЙЦЭТГЭХ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Т.МЭНДСАЙХАН УВС АЙМАГТ АЖИЛЛАВ.

  • 2017-08-25 12:01:00

 

 
Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн Хэргийн хөдөлгөөн хариуцсан референт Ц.Энхтулга нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрүүдэд Увс аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхүүдэд ажиллалаа.
\"\" 
Энэ үеэр Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Мөнхжаргалд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 48 дугаар зарлигаар \"Алтан гадас” одонгоор шагнагдсаныг гардуулан өгч, хүндэтгэл үзүүлэв.
\"\"
Түүнчлэн Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Оюунгэрэл, Шүүхийн тамгын газрын дарга Л.Баттулга нар Шүүхийн ерөнхий зөвлөлийн \"Хүндэт тэмдэг”-ээр  Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа Монгол Улсын дээд шүүхийн \"Жуух бичиг”-ээр тус тус шагнагдсаныг гардуулан өглөө.
\"\"
Мөн энэ хугацаанд тус шүүхүүдийн хэргийн хөдөлгөөний удирдлагад хяналт, шинжилгээ хийж, заавар зөвлөгөө өгч ажиллав.
\"\"
\"\"
\"\"