“Шүүхийн үйлчилгээний төв”-ийн нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулав.

  • 2017-09-27 12:03:12

\"\" 

Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлөөс \"Шүүхийн үйлчилгээний соёлыг дээшлүүлэх жил-2017” хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байгаатай холбогдуулан тус шүүхийн Тамгын газраас 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр \"Шүүхийн үйлчилгээний төв”-ийн нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа. Уг үйлчилгээний төвийг байгуулснаар орон нутагтаа үйлчилгээний байгууллагын стандартыг нэвтрүүлж, иргэд тав тухтай орчинд шүүхийн үйлчилгээг хуулийн хугацаанд, чирэгдэлгүй, түргэн шуурхай авах нөхцөлийг бүрдүүлж, шүүхийн үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг тогтоох зорилгыг ханган ажиллах боллоо.

 \"\"

\"Шүүхийн үйлчилгээний төв”-тэй болсноор иргэд шүүхэд хандах талаар болон хууль эрх зүйн бусад мэдээллийг энгийн ойлгомжтой байдлаар хүлээн авах боломж бүрдүүлэх зорилгоор ажиллаж байна. Засвар, тохижилтын ажлын хүрээндИргэд нэхэмжлэл, өргөдөл, гомдлоо гаргах зориулалтын ширээ сандал, буйданг байрлуулж, хэрэг маргааны төрлөөр нэхэмжлэлийн загварыг байршуулсан нь тухайн иргэн загварын дагуу нэхэмжлэл, өргөдөл, гомдлоо бичих хэсгийг бий болгосон.

\"\"

Мөн шүүхэд хэрхэн хандах, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлтээ яаж гаргах, шүүхийн захиргааны ажилтнуудын талаар хэнд хэрхэн гомдол гаргах тухай зааврыг энгийн, ойлгомжтойгоор тайлбарласан схем бүхий мэдээллийн самбар зэргийг байрлуулсан нь иргэд шүүхийн үйлчилгээний талаар анхан шатны мэдээлэл авах боломжийг бүрдүүлээд байна. Түүнчлэн \"Шүүхийн үйлчилгээний төв”-д киоск төхөөрөмж суурилуулсан бөгөөд иргэд шүүхийн байгууллагын талаарх бүхий л мэдээ, мэдээллийг авахаас гадна иргэний хэрэг, захиргааны хэргийн мэдээллийг нэхэмжлэл хуваарилсан баримтан дээрх кодыг ашиглан авах боломжтой боллоо.

\"\" 

\"Шүүхийн үйлчилгээний төв”-д хоёр дэлгэц байрлуулан, нэгдүгээр дэлгэцээр шүүх хуралдааны дуу, дүрсийг шууд дамжуулж, хоёрдугаар дэлгэцээр шүүхтэй холбоотой мэдээ, мэдээлэл, шторк зэргийг нэвтрүүлж байна.

\"\"

Мөн хөтөч туслах, Нийтийн хэв журам хамгаалах тасгийн харуул цагдаа ажиллах орчинг засварлаж, шүүхээр үйлчлүүлж буй иргэдэд зориулан интернет холболттой компьютер,принтер, хувилах машинтай өрөөг тохижуулж, өөрөө өөртөө үйлчлэх болон өмгөөлөгчтэйгээ уулзлах боломж бүхий \"Иргэд өөртөө үйлчлэх цэг”-ийг шинээр бий болголоо.

\"\"

\"\"

\"\"

\"\"

 

УВС АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР