\"Шүүхийн захиргааны ажилтны мэргэшлийн болон ёс зүй, харилцаа хандлагын түвшинг тогтоох шалгалтыг зохион байгууллаа.

  • 2017-10-09 15:53:09

\"\" 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн А/42 дугаар тушаалаар \"Шүүхийн захиргааны ажилтны мэргэшлийн болон ёс зүй, харилцаа хандлагын түвшинг тодорхойлох аргачлал”-ын дагуу Увс аймаг дахь шүүхийн Тамгын газраас 2017оны 10дугаарсарын 05-ны өдрийн 10 цагт Увс аймаг дахь сумын дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн С.Болортуяа, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор,Тамгын газрын дарга Л.Баттулга, зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн О.Батдорж нарын комиссын бүрэлдэхүүнтэйгээр түвшин тогтоох шалгалтыг зохион байгуулан хяналт тавьж ажиллаа.

\"\"

Уг шалгалт нь шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, эвлэрүүлэн зуучлагч, эвлэрүүлэн зуучлагчийн туслах, нягтлан бодогч, нярав, архив бичиг хэргийн эрхлэгч нарын ажил үүрэгтэй нь холбогдох хууль, дүрэм, журам, ажилтны мэргэшлийн болон ёс зүй, харилцаа хандлагын түвшинг тогтоох зорилготой юм.

\"\"
 \"\"
\"\"