УВС АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛЭГДСЭН ХЭРГИЙН ТОЙМ

  • 2017-10-13 15:58:00

1. Н.Алтанхуяг / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар/-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 2017 оны 10 дүгээр сарын 09-ний өдрийн 08 цаг 30 минутад хянан хэлэлцэв.
Даргалагч Ерөнхий шүүгч: Л.Алтан
           Шийдвэрлэсэн байдал: Н.Алтанхуягийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 650.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
2. Н.Алтансүх / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар/-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 2017 оны 10 дүгээр сарын 09-ний өдрийн 10 цаг 30 минутад хянан хэлэлцэв.
Даргалагч Ерөнхий шүүгч: Л.Алтан
           Шийдвэрлэсэн байдал: Н.Алтансүхийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
3. Ө.Сэргэлэнбатар / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар/-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 2017 оны 10 дүгээр сарын 09-ний өдрийн 09 цаг 30 минутад хянан хэлэлцэв.
Даргалагч шүүгч: С.Болортуяа
           Шийдвэрлэсэн байдал:  Ө.Сэргэлэнбаатарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
4. Д.Жамъян /Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар /-д холбогдох зөрчлийн хэргийн шүүх хуралдаан 2017 оны 10 дүгээр сарын 09-ний өдрийн 13 цаг 30 минутад хянан хэлэлцэв.
Даргалагч шүүгч: С.Болортуяа
           Шийдвэрлэсэн байдал: Д.Жамъян замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил үйлдсэн үйлдэлд 10 цаг албадан сургалтанд хамруулж, 8 хоног баривчлах шийтгэл ногдуулж шийдвэрлэв.
5. Г.Пүрэвдорж /Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар /-д холбогдох зөрчлийн хэргийн шүүх хуралдаан 2017 оны 10 дүгээр сарын 11-ний өдрийн 09 цаг 00 минутад хянан хэлэлцэв.
Даргалагч шүүгч: С.Болортуяа
           Шийдвэрлэсэн байдал: Г.Пүрэвдорж замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил үйлдсэн үйлдэлд 10 цаг албадан сургалтанд хамруулж, 7 хоног баривчлах шийтгэл ногдуулж шийдвэрлэв.
6. З.Чинзориг / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар /-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 14 цаг 00 минутад хянан хэлэлцэв.
Даргалагч шүүгч: С.Болортуяа
           Шийдвэрлэсэн байдал: З.Чинзоригт холбогдох шүүх хуралдаан 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 09.00 цаг хүртэл хойшилсон шийдвэр гарсан байна
7. З.Чинзориг / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар /-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 09 цаг 00 минутад хянан хэлэлцэв.
Даргалагч шүүгч: С.Болортуяа
           Шийдвэрлэсэн байдал: З.Чинзориг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
8. Н.Батболд / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар /-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 09 цаг 00 минутад хянан хэлэлцэв.
Даргалагч шүүгч: С.Болортуяа
           Шийдвэрлэсэн байдал: Н.Батболд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэн хянан харгалзаж шийдвэрлэв.
9. Э.Баяр /Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар /-д холбогдох зөрчлийн хэргийн шүүх хуралдаан 2017 оны 10 дүгээр сарын 12-ны өдрийн 10 цаг 30 минутад хянан хэлэлцэв.
Даргалагч шүүгч: С.Болортуяа
           Шийдвэрлэсэн байдал: Э.Баярыг замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил үйлдсэн үйлдэлд 10 цаг албадан сургалтанд хамруулж, 8 хоног баривчлах шийтгэл ногдуулж шийдвэрлэв.
10. Б.Гантөмөр /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт/ холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 11 цаг 00 минутад хянан хэлэлцэв.
Даргалагч шүүгч: С.Болортуяа
           Шийдвэрлэсэн байдал: Б.Гантөмөрийг хууль сахиулагчийг эсэргүүцэх гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 1 жил тэнсэх ял оногдуулж шийдвэрлэв.
11. Д.Дашням нар /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт/ холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 14 цаг 00 минутад хянан хэлэлцэв.
Даргалагч шүүгч: С.Болортуяа
           Шийдвэрлэсэн байдал: Д.Дашням нарт хууль сахиулагчийг эсэргүүцэх гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт тус бүрт 1 жил тэнсэх ял оногдуулж шийдвэрлэв.
12. Ө.Сайран /Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 43.5 дугаар зүйлд зааснаар цагдан хорих хугацаа сунгах тухай шүүх хуралдаан 2017 оны 10 дүгээр сарын 13-ний өдрийн 16 цаг 00 минутад хянан хэлэлцэв.
Даргалагч шүүгч: С.Болортуяа
           Шийдвэрлэсэн байдал: Ө.Сайранг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 43.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар суллахаар шийдвэрлэв.



ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОЙМ БИЧСЭН:                   Х.СУВД-ЭРДЭНЭ /ШХНБД/